images

Дэлхийн хамгийн сайхан хотоор Парис хот дөрөв дэх жилдээ шалгарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-06


   Францын Парис хот дөрвөн жил дараалан дэлхийн хамгийн сайхан хотоор шалгарчээ. CNN агентлагийн мэдээлснээр, зах зээлийн судалгааны Euromonitor International агентлаг аялал жуулчлал, тогтвортой байдал, эдийн засаг, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр дэлхийн шилдэг 100 хотыг жагсаасан бөгөөд Парис дөрөв дэх жилдээ нэгдүгээрт бичигдсэн байна. Агентлагийн шалгуураар Парис хот аялал жуулчлалын оновчтой бодлого хэрэгжүүлж, дэд бүтцээ сайн хөгжүүлсэн бөгөөд энэ жил 70 сая жуулчин хүлээн авчээ. Энэ жил тус хотод Зуны 33 дугаар Олимп болсон төдийгүй удаан хугацаанд сэргээн засах ажил хийгдсэн Нотр-Дамын сүм ирэх амралтын өдрүүдээр ашиглалтад орно. Жагсаалтын хоёрдугаар байрт Испанийн Мадрид, удаах байруудад Токио, Ром, Милан, Нью-Йорк, Амстердам, Сиднэй хотууд оржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.