Азийн хөгжлийн банк Монголд 100 сая долларын зээл олгов
Чихэнд чимэгтэй
2024-11-20
Азийн хөгжлийн банк Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжих, тогтвортой үргэлжлүүлэхэд зориулан Монгол улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу бодлогод тулгуурласан 100 сая долларын зээл олгох шийдвэр даваа гарагт гаргалаа. Монголын талаас өнгөрөгч оны нэгдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх дунд хугацааны бүтцийн шинэчлэл хийх үндсэн саналаа танилцуулан тусламж хүсчээ. Хөтөлбөрийн талаар АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин “Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр нь энэ талын үйл ажиллагааг үндэсний төлөвлөгөө, төсөвтөө тусгахад нь Монгол улсад дэмжлэг болж, нүүрстөрөгчийн ялгарал багатай, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн уур амьсгалын санхүүжилтийг бүрдүүлэхэд нь тусална” гэсэн байна. Манай улсыг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аюулд өртөмтгий гэж үздэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.