images

Чехэд монгол хэл судлалын эрдэм шинжилгээний бага хурал болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-20


   Чехийн Карлын их сургуулийн Философийн факультетын Ази судлалын хүрээлэнгээс “Монгол хэлийг хэлхээ холбоонд нь II” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 15-16-ны хооронд зохион байгуулжээ. Энэ хуралд Монгол, Чех, АНУ, Франц, Унгар, Финланд, Хятад, Герман, Итали, Польшийн их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн монголч эрдэмтэн, судлаач, монгол багш нар оролцож 20 илтгэл тавьсан байна. Тухайлбал, Наплезийн их сургуулийн профессор Баярмаа Хабтагаева “Монгол хэл дэх зээлдмэл төвөд үгийн тайлбар”, Варшавын их сургуулийн профессор Р.Бямбаа “Монгол хүний нэрэнд Буддын шашны нөлөө”, Бонны их сургуулийн профессор Б.Энхсувд “Дундад зууны Монголын бичгийн сурвалж дахь үгийн бүтэц, давтамжийн судалгаа” зэрэг илтгэл хэлэлцүүлжээ. Уг хэлэлцүүлгийг Прага дахь Монголын Элчин сайдын яам дэмжиж хамтран зохион байгуулдаг бөгөөд Карлын их сургуулийн “Mongolica Pragensia” монгол судлалын сэтгүүлийн сүүлчийн дугаарыг хэвлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.