Өвөр монголчууд хамгийн том өрөм загсааж Гиннесийн номд бүртгүүллээ
Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны Галуут тосгоны “Ардын сэтгэл” цагаан идээ боловсруулах үйлдвэр дэлхийн хамгийн том өрмийг загсааж Гиннесийн амжилтын номд энэ сарын 5-нд бүртгүүлжээ. Тэд 1000 литр сүү хөөрүүлж 4.9 метр урт, 1.98 метр өргөн, нийт 9.58 м/кв хэмжээтэй өрөм авсан байна. Энэ тухай Үүүшин хошууны цагаан идээ боловсруулах үйлдвэрийн ажилтан Мөрөн энэ талаар CCTV-д "Хамгийн том өрөм загсааж Гиннесийн номд бүртгүүлсэндээ баяртай байна. Цагаан идээний үйлдвэрлэлээ цаашид улам хөгжүүлье” хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







