images

Өмнөговь: Яруу найраг, сонгодог хөгжмийг хослуулсан “Эгшиглэнт говь” наадам болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-11-18


   1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй "Эгшиглэнт говь" яруу найргийн наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт боллоо. Говийн бүсийн яруу найрагч, уран бүтээлчдийг дэмжиж, алдаршуулах зорилготой тус наадмыг 2008 оноос эхлэн Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж иржээ. Өмнөговь аймаг Төв номын сангийнхаа 80 жилийн ойтой хамтатган зохион байгуулж буй энэ удаагийн наадамд 26 яруу найрагч эцсийн шатанд тунаж үлдсэн байна. Улмаар тэргүүн байранд Гурвантэс сумын яруу найрагч Т.Энх-Эрдэнэ, дэд байранд Ханбогд сумын яруу найрагч Б.Баянтунгалаг, гуравдугаар байранд Гурвантэс сумын яруу найрагч Чулуун-Эрдэнэ, тусгай байранд мөн тус сумын яруу найрагч Б.Баярмаа, Номгон сумын яруу найрагч Б.Бүжин нар тус тус шалгарлаа. Мөн сонирхуулахад, тус наадмыг яруу найраг, сонгодог хөгжмийг хослуулан зохион байгуулжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.