images

“Timberland” загвараар годон гутал үйлдвэрлэж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-12-01


     Энэ жилийн “Сэлэнгийн брэнд” бүтээгдэхүүнээр Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнх шүтээн” компанийн годон гутал шалгарлаа. Тус компанийн “Сэлэнгэ гутал” үйлдвэр 15 жилийн турш годон гутал оёж байгаа бөгөөд энэ жил “Timberland загвараар богино түрийтэй гутал үйлдвэрлэсэн юм. Учир нь, ийм гуталд бага год орно. Ингэснээр гутлыг худалдаалах үнэ хямд болно гэж тооцоолсон байна. Мөн хот суурин газрын залуус өмсөхүйц загвар гаргахыг хичээжээ. Компани орос технологиор дан гар аргаар годон гутал үйлдвэрлэдэг учраас цөөн тооны гутал гаргадаг байна. Тэд "Timberland" загварын гутлыг годоос гадна арьс, шевро, нэхий зэрэг материал ашиглан хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.