Говь-Алтайгаас Улаанбаатарт 106 тонн мах буув
Чихэнд чимэгтэй
2022-12-01
Говь-Алтай аймгийн малчид ченжийн гар дамжуулахгүйгээр малынхаа махыг өөрсдөө худалдаалахаар Улаанбаатарт ирлээ. Тэд Улаанбаатарт суугаа нутгийн иргэддээ стандартын дагуу савлаж бэлтгэсэн өвлийн идэш худалдаж авах боломж бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт-3” санаачлагыг хэрэгжүүлж байгаа юм. Цар тахлын хатуу хөл хориотой, хотын иргэд өвлийн идшээ хөдөөнөөс өндөр үнэтэй карго тээврийн хөлс төлж авч байхад тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар санаачлан “Хүргэлт-1”-ийг анх зохион байгуулсан билээ. Энэ жил тус ажлын хүрээнд 17 сумын 460 гаруй малчдын 106 тонн махыг тээвэрлэн Улаанбаатар ирэв. Хүргэлтийн автомашин уржигдар хотод ирсэн бөгөөд нийслэлд суугаа 1100 гаруй нутгийн иргэддээ хүрэхийг зорьж байгаа аж. Тэд “Шимт богц” хэмээх нутгийн брэндийн махны багцийг хүргэж ирсэн юм. Махны худалдааг "Барс-2" худалдааны төв дээр хийх бөгөөд өнөөдөр тус аймгийн сум бүр махны амталгаат худалдаа хийнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.