Хөдөөгийн иргэд Солонгост гэрээгээр ажиллана
БНСУ-ын Гённам аймгийн захиргаа Монголын хөдөө орон нутгийн дөрвөн сумтай үйлдвэрийн ажилчин солилцох хамтарсан гэрээ байгууллаа. Тус аймаг өнгөрсөн хугацаанд ажиллах хүчин дутагдах, хөдөлмөрийн хөлс нэмэгдэх зэрэг хөдөө аж ахуйн салбарт үүсээд байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх үүднээс ийнхүү Монгол улсаас гэрээm ажилчин авч ажиллуулахаар болжээ. Ингэснээр тус улсын хөдөө аж ахуйн салбарын улирлын чанартай ажлын байранд 90-150 хоногийн хугацаанд монгол ажилчид хууль ёсоор ажил эрхлэх боломж бүрдэж байна. Тус гэрээ нь 2023 оны 1 дүгээр сараас эхлэн үе шаттайгаар хэрэгжих ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.