images

Дональд Трампыг дэмжсэн Илон Маск улам хөрөнгөжив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-11


   Илон Маскийн “Tesla” компанийн хувьцаа өнгөрсөн баасан гарагт хөрөнгийн бирж дээр нэг их наяд долларыг давлаа. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн хувьцааны ханш 2022 оноос хойш анх удаа энэ үнэлгээнд дахин хүрсэн нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжсэнтэй нь холбоотой юм. Тодруулбал, зөвхөн баасан гарагт найман хувиар өсөж нэгж хувьцааны үнэ нь 321.22 доллар болсон бол өнгөрөгч мягмар гараг буюу сонгуулийн өдрөөс хойш гурав хоногт 25 хувиар нэмэгджээ. Энэ талаар “CFRA Research” компанийн шинжээч Гарретт Нэльсон “Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн том ялагч нь “Tesla”, Илон Маск хоёр” гэжээ. “Forbes” сэтгүүлийн тооцоолж буйгаар И.Маскийн хөрөнгө 300 тэрбум долларыг давсан бөгөөд түүний хөрөнгийн ихэнх хувийг “Tesla”-гийн хувьцаа бүрдүүлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.