images

Монголчууд Японд довтолсны 750 жилийн ойд зориулсан симпозиум боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-11


   Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улсын цэрэг Японд довтолсны 750 жилийн ойг хоёр улс хамтран тэмдэглэж байна. Ойн хүрээнд 1274 оны монголчуудын довтолгоонд үрэгдсэн цэрэг, энгийн иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх, залбирах, морьт үзүүлбэр үзүүлэх зэрэг арга хэмжээг өнгөрөгч сард зохион байгуулсан бол өнгөрөгч бямба гарагт Токиогийн Кокүгакүин их сургуульд симпозиум хийлээ. Симпозиумд оролцсон Монголын эрдэмтэд Нагасаки мужийн Мацүүра хотоос олдсон Юань гүрний зэвсэг, хэрэгслийн талаар хэлэлцсэн гэж “The Japan Times” сонин мэдээлэв. Тус симпозиумд оролцсон МУИС-ийн Антропологи, археологийн тэнхмийн эрхлэгч У.Эрдэнэбат дээр дурдсан олдворуудыг хоёр улс хамтарсан судалгааны баг гаргаж судлах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.