Бэйонсэ Грэммийн шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн дуучин боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
Дэлхийн хөгжмийн урлагийн хамгийн том шагнал болох Грэммийн шагналын 67 дахь удаагийн шалгаруулалтад нэр дэвшигчдийн жагсаалтыг өчигдөр зарлалаа. Энэ удаа АНУ-д 2023 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны наймдугаар сарын 30-ны хооронд шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн дуучид 94 ангилалд өрсөлдөхөөр болжээ. Түүний дотроос АНУ-ын дуучин Бэйонсэ нийт 11 төрөлд нэр дэвшиж буй үзүүлэлтээрээ тэргүүлэхийн хамт өмнөхүүдтэйгээ нийлээд Грэммийн шагналд 99 удаа нэр дэвшсэн анхны уран бүтээлч боллоо. Энэ жил түүний "Cowboy Carter" цомог “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг кантри цомог”, "Texas Hold 'Em" дуу нь “Оны шилдэг дуу”, “Оны шилдэг кантри дуу”-ны шагналд өрсөлдөж байна. Мөн поп, американа, мелодик рэп зэрэг хөгжмийн олон жанраар шилдгийн төлөө өрсөлдөж байгаа юм. Үүнээс американа жанрын хөгжмийн төрөлд анх удаа нэр дэвшиж байгаа аж. Хэрэв Бэйонсэ “Оны шилдэг цомог” шагналыг хүртвэл XXI зуунд энэ шагналыг хүртсэн анхны хар арьст эмэгтэй болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.