ОХУ дайныг дуусгах талаар Дональд Трампын саналыг хүлээж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков бямба гарагт “Interfax” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр Москва, Вашингтон хоёр хаалттай сувгаар Украины асуудлаар ярилцаж байгаа гэж мэдэгдлээ. Тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч ОХУ-ын тал Украины асуудлаар Д.Трампын саналыг сонсоход бэлэн байгаа тухай ярьжээ. Дональд Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр Орос, Украины дайныг зогсооно гэдгээ амласан юм. Мөн нөгөө талд Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига “Манай улс Д.Трампын засаг захиргаатай хамтарч ажиллахад бэлэн” гэжээ. Түүнчлэн “Владимир Зеленский дэлхийн удирдагч нараас хамгийн түрүүнд Д.Трампад баяр хүргэсэн хүмүүсийн нэг гэдгийг санаарай” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.