Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 дүгээр сарын башёд барилдахгүй
Анд нөхдийн мэдээ
2024-11-08
Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх ням гарагт эхлэх Кюүшү башёд барилдахгүй хэмээн Исэгахама дэвжээ зарлалаа. Тэрбээр өвдөгний бэртэл, чихрийн шижин өвчний зовуурийн улмаас өнгөрөгч есдүгээр сарын башёг мөн өнжсөн юм. Гэхдээ Исэгахама дэвжээний багш “Түүний нэн тэргүүний зорилго бол ирэх нэгдүгээр сарын башё” гээд, ирэх башёд сайн барилдахын тулд одооноос бэлтгэлээ шаргуу хийнэ гэдгийг нь хэлжээ. Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн Г.Ган-Эрдэнэ энэ жил хоёр башёд нэг ч алгасалгүй 15 барилдаж түрүүлсэн бол хоёрыг бүрэн дуусгалгүй дундаас нь орхиж, хоёрыг нь алгасаж байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.