images

Хятадын “Temu” платформ хэрэглэгчдийнхээ тоогоор “Amazon”-тэй эн зэрэгцэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-08


   Хятадын “PDD Holdings” компанийн цахим худалдааны “Temu” платформын хэрэглэгчдийн тоо өнгөрөгч наймдугаар сард гаргасан статистикаар АНУ-ын “Amazon” цахим худалдааны платформын хэрэглэгчдийн 91 хувьтай тэнцсэн байна. Судалгааны дүнг үзвэл дэлхийн 84 орны хэрэглэгчид “Temu” платформоос захиалга хийж байгаа аж. Иймд Японы “Nikkei” судалгааны компани, энэ оны эцэс гэхэд Temuхэрэглэгчдийн тоогоороо “Amazon"-ыг давна хэмээн тооцоолжээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар улиралд IOS үйлдлийн системтэй буюу “iPhone” гар утас барьдаг АНУ-ын найман сая хүн тус платформыг гар утсандаа татаж авсан бол Вьетнам, Бруней зэрэг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хэрэглэгчид мөн л тун хурдтай нэмэгдэж байгаа гэнэ. Хямд үнэ, шууд хүргэлтийн үйлчилгээ санал болгож, брэнд бус бүтээгдэхүүний борлуулалтыг дэлхийн зах зээлд хурдтай өсгөж буй энэхүү платформын эзэн Колин Хуангийн хөрөнгө мөн эрчимтэй нэмэгдсээр байгаа билээ. “PDD Holdings” компани нь “Temu”-гээс гадна “Pindoudou” цахим худалдааны платформыг эзэмшдэг. Уг хоёр платформын ялгаа нь "Pindoudou" нь Хятадын дотоодын зах зээлд, "Temu" нь хил дамнасан зах зээлд зориулагдсанд оршино.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.