Казахстаны ерөнхийлөгч Францад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-05
Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 4-5-ны өдрүүдэд Францад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж байгаа юм. Франц улс нь Казахстаны улс төр, эдийн засаг, худалдаа, стратегийн чухал түнш бөгөөд тус хоёр улсын 31 жилийн дипломат харилцааны түүхэнд Францын төрийн тэргүүнүүд Казахстанд дөрвөн удаа айлчилжээ. Мөн К.Токаев 2022 оны 11 дүгээр сард Эммануэль Макроны урилгаар Францад айлчилсан удаатай. Тэгэхдээ гурван тэрбум долларын үнийн дүн бүхий эдийн засгийн 25 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд яг нэг жилийн дараа Э.Макрон Казахстанд айлчилсан билээ. Энэ удуу мөн л тус айлчлалаас хойш нэг жилийн дараа К.Токаевыг Францад хүлээн авч байгаа нь энэ юм. Харин худалдааны чухал түнш гэсний учир нь Казахстаны нийт экспортын 80-90 хувь нь Франц руу гардаг бөгөөд сүүлийн арван жилд тус хоёр улсын гадаад худалдааны эргэлт жилд дунджаар 2.5-6.5 тэрбум доллар байгаа аж. Казахстан улс Францад түүхий газрын тос, уран, титан, байгалийн хий нийлүүлдэг бол агаарын хөлөг, эм, сүрчиг, гоо сайхны бараа, цахилгаан тоног төхөөрөмж авдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.