Япон: 2011 оны газар хөдлөлтөд өртсөн цөмийн реакторыг дахин ажиллуулаад унтраав
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
Япон улс 2011 онд их газар хөдлөлт, цүнами болсны улмаас сүйдсэн Мияаги муж дахь Онагавагийн атомын цахилгаан станцын цөмийн хоёрдугаар реакторыг 13 жилийн дараа дахин ажиллуулсан боловч дахин туршилт хийж нягтлахын тулд зогсоохоор боллоо. Гэхдээ “Tohoku Electric Power” компаниас цөмийн реакторт ямар нэг хэвийн бус зүйл илрээгүй гэж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, реакторын хэвийн ажиллагааг баталгаажуулахын тулд суурилуулсан төхөөрөмжид дахин хяналт хийхээр болсон байна. Онагавагийн реактор нь Фүкүшимагийнхтай нэгэн адил буцалсан усаар ажилладаг Японы анхны реактор юм. Онагава хот 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон есөн магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр байсан бөгөөд цахилгаан станц 13 метр өндөр цүнамийн давалгаанд цохиулсан билээ. Тус станцын хоёрдугаар реакторыг өнгөрөгч сарын 29-нд ажиллуулсан нь, газар хөдлөлтөд өртсөн Японы хойд хэсэгт 13 жилийн дараа ажиллуулсан анхны реактор болсон билээ. Тус улсын Засгийн газар эрчим хүчний хомсдолыг арилгахын тулд тус бүс нутаг дахь атомын станцыг дахин ажиллуулахад анхаарлаа хандуулаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.