Дархан-Уул: Тамирчин хүүхдүүдэд 247 сая төгрөгөөр шинэ япон автобус авч өгчээ
Хөдөөгийн баясгалан
2024-11-04
Дархан-Уул аймаг спортын олон төрлөөр тогтмол хичээллэн тэмцээн уралдаануудад амжилт гаргаж буй өсвөрийн тамирчдадаа автобус олгожээ. Тус аймгаас энэ оныг хүүхэд хамгаалал болон өсвөрийн баг тамирчдыг дэмжих жил хэмээн зарлаж, Орон нутгийн хөгжлийн сангаас 247 сая төгрөг гарган, 2024 онд үйлдвэрлэсэн "Mitsubishi Rosa" маркийн 28 хүний суудалтай, "Евро III" дизель хөдөлгүүртэй автобусыг өнгөрсөн бямба гарагт гардуулан өгчээ. Автобусыг Улаанбаатар хотод байрлах "МСМ групп" компаниас нийлүүлсэн байна. Мөн 2-ны өдөр Дархан хотод биеийн тамир спортын газар байгуулагдсаны 60 жилийн ой тохиожээ. Тус автобусаар зөвхөн өсвөрийн баг, тамирчид үйлчлүүлэх бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийгээд оройтсон үед гэртээ хүргүүлэх, Улаанбаатар хот болон ойролцоох аймаг сумдад болох тэмцээнд явахад энэ автобусаараа чөлөөтэй зорчих болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.