Төвөдөөс ховор зүйлийн хоёр нисдэг хэрэм илрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
Хятадын ШУА-ын Амьтан судлалын хүрээлэнгийн судлаачид Төвөдийн нутгаас хоёр зүйлийн ховор нисдэг хэрэм илрүүллээ. Энэ нь Priapomys leonardi буюу Гималайн том чихт нисдэг хэрэм, Petaurista nobilis буюу Бутаны аварга нисдэг хэрэм ажээ. Нисдэг хэрэмний овог дотроо биеэр хамгийн том нь болох Бутаны аварга хэрмийг Олон улсын байгаль хамгаалах холбоо ойрын ирээдүйд устаж магадгүй эмзэг зүйлийн ангилалд оруулсан бөгөөд Хятадын нутгаас анх удаа олдсон нь энэ болов. Харин Гималайн том чихт нисдэг хэрэм өмнө нь зөвхөн Юннань мужийн баруун хойд хэсэг, Мяньмарын хойгуур нутагтай байсан бол анх удаа ийнхүү Төвөдөд бүртгэгдлээ. Уг хоёр зүйлийн хэрмийг судлаачид 2022-2023 оны хээрийн судалгааны үеэр илрүүлсэн бөгөөд судалгааны ажлын үр дүн хөхтөн амьтны тухай "Acta Theriologica Sinica” сэтгүүлд өнгөрөгч есдүгээр сард гарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.