Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирлаар Өмнөд Солонгосын иргэн сонгогдлоо
Анд нөхдийн мэдээ
2024-11-01
Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирлаар Өмнөд Солонгосын Эдийн засаг, санхүүгийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Ким Сон-Үг томилогдлоо. Тэрбээр Өмнөд Солонгос, Монгол, Шинэ Зеланд, Австрали зэрэг 15 орны бүлгийг төлөөлөн 2026 оны аравдугаар сар хүртэл Вашингтонд ажиллах юм. Ким Сон-Үг нь өнгөрөгч наймдугаар сард дэд сайдын ажлаа өгсний дараа Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар сүүлийн хоёр сар ажилласан юм. Сөүлийн их сургуулийн эдийн засгийн ангийг дүүргээд Харвардын их сургуульд нийтийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан тэрбээр Нью-Йорк дахь Өмнөд Солонгосын Консулын газарт санхүүгийн атташе, Олон улсын санхүүгийн товчооны ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.