images

"Петро Матад" компани Дорнод аймагт газрын тос олборлож эхэллээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-11-01


   Дорнод аймгийн Матад суман дахь "Дэглий-1" талбайгаас Монголын "Петро Матад" компани газрын тос олборлож эхэллээ. Тэд өнгөрөгч сарын 25-наас олборлолтын цооногоо ажиллуулж эхэлсэн байна. Тус компани 2005 онд байгуулагдаж, 2006 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 2008 онд Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гарган олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан анхны монгол компани болж байжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 67 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, судалгаа, өрөмдлөг, туршилтын үр дүнд 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлсэн юм. "Петро Матад" компанийн 2024 онд хийсэн туршилтаар тус цооногоос өдөрт 200 баррель газрын тос олборлох боломжтой хэмээн тодорхойлсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.