images

Монгол, Казахстаны ураны компаниуд хамтран ажиллана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-31


   Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом”, Казахстаны төрийн өмчит “Kazatomprom” компанитай ураны үйлдвэрлэлийн стратегийн хамтын ажиллагааны гэрээ өчигдөр байгууллаа. Дэлхийн ураны үйлдвэрлэлийн хамгийн том тоглогч Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монголд айлчлах үеэр талууд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг хамтын ажиллагааны талаар “Kazatomprom” компанийн захирал Мэйржан Юссупов “Хоёр тал ураны хайгуул, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх, технологи, туршлагаа солилцох, нөөцөө нэгтгэх нь энэ гэрээний зорилго" гэжээ. Мөн олон улсын ураны зах зээлд хоёр компанийн эзлэх байр суурийг өргөжүүлэх санал санаачилга гарган ажиллаж, ирээдүйд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.