Бага оврын онгоцоор 2300 км нисэж дээд амжилт тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-31
Хятадын хөнгөн загварын онгоц үйлдвэрлэгч “Shanhe” компанийн дөрвөн нисгэгч бага оврын онгоц жолоодон Өвөр Монголын Алшаа аймгаас зүүн урагш Хөнань мужийн Жүжөү хот хүртэл 2300 км нисэж Хятадын хөнгөн онгоцоор туулсан нислэгийн зайн дээд амжилтыг эвджээ. Нисгэгчид Алшаа аймагт агаарын үзүүлбэр үзүүлээд буцахдаа “Aurora” онгоцоор компанийнхаа төв байр луу буюу Жүжөү хот руу ниссэн байна. Тэд найман мужийн нутгийг дамнан нисэхдээ Хөх мөрөн, уулс, элсэн цөлөөс гадна Шар мөрний дээгүүр гурвантаа нисэн өнгөрчээ. Мөн тогтмол 3600-4200 метрийн өндөрт нисэж, замдаа нисэх онгоцны гурван буудалд түр буудалласан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.