“Талын түмэн адуу”-ны баяр 11 дүгээр сард дөрвөн өдөр болно
Хөдөөгийн баясгалан
2024-10-30
Хэнтий аймгийн Чингис хотноо "Талын түмэн адуу”-ны баяр ирэх 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд болохоор товлогдлоо. Өмнөх жилүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болдог байсан уг баяр энэ удаа Чингис хотод зохион байгуулагдах гэж байна. Баярын үеэр эмнэг булгиулах, адууны зүс зүсэлгээний, сээр цохих тэмцээн, тайга нохой болон морины богино зайн уралдаан, морины тухай дууны тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэн, морьтон хүүхдийн жагсаал, “Сайхан морьтон хос” зэрэг олон арга хэмжээ нэг дор болдог. Энэ нь монголчуудын уламжлалт соёл, аж ахуйд чухал байр суурь эзлэх адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед сурталчлан өвлүүлэх зорилготой гэнэ. 2014 оноос жил бүр алгасалгүй зохиогдож буй энэ баяр олон улсын хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын анхаарлыг татдаг болжээ. Өнгөрсөн жил гэхэд энэ баярыг дотоодын 3000 гаруй жуулчин үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.