images

Хятадын уулчин дэлхийн 14 ноён оргилд хүчилтөрөгчгүй гарсан гурав дахь эмэгтэй боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-21


   Хятадын 36 настай уулчин эмэгтэй Хэ Жинь Төвөдийн Шишапангма оргилд гарчээ. 8027 метр өндөр энэ оргилд гарснаар тэрбээр 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй гарсан дэлхийн гурав дахь, Хятадын анхны эмэгтэй уулчин болж байна. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт нутагтаа буцаж ирээд “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “Зөв цагтаа хүссэнээ хийж чадсан” хэмээн хэлжээ. Учир нь тэрбээр Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг өөрийнхөөрөө тэмдэглэсэн нь энэ аж. Хэ Жинь 18 нас хүртлээ ууланд авирч байгаагүй бөгөөд хамгийн анх гарсан 8000 метр өндөр оргил нь Чо Оюу гэнэ. 2016 онд Чо Оюуд гарахдаа тэрбээр ердөө ганцхан сав хүчилтөрөгч хэрэглэжээ. Ингээд өндөр оргилд гарч чадахаа ойлгосноос хойш хүчилтөрөгчгүй авирдаг болж, зардал нь ч багассан байна. Улмаар 2017 оны есдүгээр сарын 25-нд Манаслу оргилд анх удаа огт хүчилтөрөгч хэрэглэлгүй амжилттай авирчээ. Харин Эверэстийн оргилд 2022 оны тавдугаар сарын 14-нд Хятадын талаас буюу өмнөөс нь хүчилтөрөгчгүйгээр гарсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.