Алшаа аймаг юугаараа жуулчдыг татсан бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-10-15
Өвөр Монголын Алшаа аймаг жил бүр “Алшаа наадам” зохион байгуулдаг ажээ. Элсэн цөлд болдог тус наадамд хүмүүс тээврийн хэрэгсэлтэй ирж оролцдог учиртай. Энэ жилийн наадам аравдугаар сарын 1-нд болсон бөгөөд 123300 жуулчин зорьж очиж оролцсон нь нэг жилийн өмнөхөөс 23.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Off-road буюу зориулалтын замгүй элсэн цөлийн соёлын наадмын үеэр дугуйн тэмцээн, явган алхах арга хэмжээг зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.