images

Хятад: Дахин ашиглах боломжтой анхны хиймэл дагуул Өвөр Монголд буув

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-15


   Хятадын анхны дахин ашиглах боломжтой хиймэл дагуул өнгөрөгч баасан гарагийн өглөө Өвөр Монголд урьдчилан тооцоолсон газардах бүсэд буюу “Dongfeng” сансрын буудалд буусан байна. “Shijian 19” нэртэй тус хиймэл дагуул дотор соёлын эд зүйлс, сансрын туршилтын багаж төхөөрөмж, технологийг ажиглах төхөөрөмж, бичил организмын дээж, ургамлын үр зэргийг хийн хөөргөсөн юм. Ингэхдээ зөвхөн Хятадын бус Тайланд, Пакистан зэрэг таван улсын шинжлэх ухаанд ихээхэн хэрэгтэй чухал ачааг тээвэрлэн авч явсан аж. Хиймэл дагуулыг өнгөрөгч есдүгээр сарын 27-нд хөөргөсөн бөгөөд хоёр долоо хоногийн дараа буцаж ирсэн нь энэ юм. Хөөргөсөн зорилго нь сансарт мутацид орсон ургамлын сорт гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дотооддоо үйлдвэрлэсэн хиймэл дагуулын материал, электрон эд ангиудыг судлах нислэгийн туршилт хийх байжээ. Хиймэл дагуулын их бие нь дотроо өндөр түвшний бичил таталцлын орчинтой, багтаамж ихтэй тул энэ төрлийн судалгаа хийхэд тун тохиромжтой аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.