Ордос хотод ноолууран бүтээгдэхүүний шинэ үйлдвэр босож байна
Анд нөхдийн мэдээ
2024-10-15
Өвөр Монголын Ордос хотод ноолууран бүтээгдэхүүний дэлхийн хэмжээний томоохон үйлдвэр байгуулж байна. Ордосын ноолууран бүтээгдэхүүн нь Хятаддаа төдийгүй Парисын загварын долоо хоногт оролцсоноор олон улсын анхаарлыг татаад байгаа аж. Учир нь, Шар мөрний дагуу, өргөргийн 38-40 хэмд сайн чанарын ноолууртай ямаа өсдөг байна. Ордост үржүүлдэг Албас үүлдрийн ямаа ноолуурын гарцаараа алдартай, ноолуур нь 14.6-15.5 микрон гэнэ. Маш нарийн ширхэгтэй, зөөлөн ноолууртай энэ ямааны тоо толгой 6.8 сая бөгөөд жилд 3552 тонн ноолуур самнаж авдаг ажээ. Улмаар Ордос хот ноолууран бүтээгдэхүүний түүхийн эдийн нийлүүлэлтээрээ дэлхийн хэрэгцээний 14, Хятадын 24, Өвөр Монголын 58 хувийг хангаж байна. Мөн энэ ямааны ноолуур газарзүйн заалттай худалдааны тэмдэг хэдийнэ авчээ. Ордос хотод ноолууран бүтээгдэхүүний 56 брэнд байдгаас "Erdos", "Dongda & Mongolian King" алдартай. “Erdos” групп энэ онд Хятадын зах зээлийн үнэлгээгээр хамгийн өндөр 500 компанийн 51-д жагссан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.