images

Нобелийн энх тайвны шагналын эзэн хэн бэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-14


   Орос, Украин, Израиль, Палестины хямралын энэ үед Нобелийн энх тайвны шагналын эзэн хэн байх вэ гэдэг асуултын хариу сонин байсан билээ. Тэгвэл Нобелийн хорооноос бямба гарагт энх тайвны шагналыг атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн “Nihon Hidankyo” бүлгэмд олголоо. 1956 онд Японд байгуулагдсан энэ бүлгэм олон жилийн турш цөмийн зэвсгийн эсрэг тууштай тэмцсээр иржээ. Шагнал гардуулах ёслол болохоос өмнө шинжээчид НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах байгууллага (UNRWA), Олон улсын шүүх (ICJ), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Оросын түрэмгийллийн эсрэг тууштай зогсож буй Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нарын нэгийг энх тайвны шагналын эзэн болно хэмээн таамаглаж байсан нь зөрлөө.

   Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны наймдугаар сард Хирошима, Нагасаки хотын дээр хаясан АНУ-ын атомын бөмбөгдөлтийн улмаас 210 мянга орчим хүний амь үрэгдэж, олон мянган хүн цацраг идэвхт бодист хордсон билээ. Харин энэ оны гуравдугаар сарын мэдээллээр тэр аймшигт явдлаас амьд үлдсэн 106825 хүн эсэн мэнд аж төрж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.