Монгол улс 680 мянган жуулчин хүлээж аваад байна
Чихэнд чимэгтэй
2024-10-14
Монгол улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас 2024 он гарсаар 680711 жуулчин хүлээн авсан талаар мэдээллээ. Харин оны эхний найман сарын байдлаар 576283 жуулчин хүлээн авсан бөгөөд есдүгээр сард 104 мянган жуулчин иржээ. Уг үзүүлэлтүүд нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ихээс гадна хэдийнэ 2023 онд гаргасан амжилтаа давуулаад байгаа юм. Манай улс жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалын салбараа эн тэнцүү хөгжүүлж, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилго, төлөвлөгөөтэй. Тиймээс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, орон орон дахь дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан сурталчилж, цас мөсний баяр зохион байгуулсаар байгаа билээ. Мөн энэ бодлогоо 2028 он хүртэл тууштай үргэлжлүүлэхээр болсон юм. Өнгөрөгч онд манай улс 650 мянган жуулчин хүлээн авч 1.2 тэрбум долларын ашиг олсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.