images

Нью-Йорк дахь Рубины музей хаалгаа барилаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-10


   АНУ-ын Нью-Йорк хотод байдаг Төв болон Өмнөд Азийн бурхны шашны ховор сонин олдворуудтай Рубины урлагийн музей энэ сарын 6-нд албан ёсоор хаалгаа барилаа. Тус музейн захиргаанаас өнгөрөгч нэгдүгээр сард музейгээ энэ өдөр хаахаар тогтсоноо  мэдээлсэн юм. Өдгөөгөөс яг 20 жилийн өмнө 2004 оны аравдугаар сард Дональд Рубин, Шелли Рубин нар “Barneys New York” дэлгүүрт музейгээ нээжээ. Гималайн урлагийн цуглуулгаараа тэд 1974 оноос үзэсгэлэнд гаргаж байгаад 1998 онд тус дэлгүүрийн барилгыг 22 сая доллароор худалдан авч музей болгохоор шийдсэн юм. Өнгөрсөн хугацаанд 1500 жилийн түүхтэй 4000 орчим үзвэр музейдээ тавьжээ. Гэвч санхүүгийн хямралын улмаас ийнхүү хаагдаж цахим хувилбарт шилжсэн бөгөөд үзмэрээрээ явуулын үзэсгэлэн гаргаж байхаар болсон байна. 2022 оны мэдээгээр 19 долларын үнэтэй насан хүрэгчийн тасалбар 15290-г борлуулж 290513 доллар олсон ч 5.8 сая долларын алдагдал хүлээжээ. Тиймээс музейн барилгыг худалдаж, эд өлгийн зүйлсээ зээлээр бусад байгууллагуудад ашиглуулахаар төлөвлөсөн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.