О.Хулан Хятадын дээд лигт тоглох гэрээ байгуулжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-10
Монгол улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг, дээд лигийн тамирчин Онолбаатарын Хулан Хятадын дээд лигийн “Wuhan Shengfan” багт тоглох гэрээ байгуулсныг МҮОХ-оос мэдээллээ. “Токио 2020” Олимпын наадамд оролцож байсан тэрбээр гадаадын багт урилгаар тоглох гэж байгаа сагсан бөмбөгийн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. О.Хулан нь 2024 оны дөрөвдүгээр сард Сингапурт болсон ААШТ-д Монголын багийн бүрэлдэхүүнд багтаж хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн юм. Мөн өнгөрөгч зургаадугаар сард Хятадад болсон “Chengdu Women Series” тэмцээнд тавдугаар байр эзэлсэн билээ. Тэгвэл түүний очиж гэж буй баг нь Үхань хотын шигшээ баг бөгөөд энэ жилийн Хятадын УАШТ-д 14 дүгээр байр эзэлжээ. Тус багийн шилдэг тоглогч нь легионер тамирчин Картэр юм байна. Мөн өнгөрсөн жил U16 насны ААШТ-д тамирчдаа бэлтгэхийн тулд 1.2 сая юань буюу 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сан байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.