images

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-аас монголчууд хоёр түрүү авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-10


   Хорватийн Порец хотноо энэ сарын 8-нд эхэлсэн чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-аас эрэгтэйчүүдийн D дивизоны 70 кг-ийн жинд Н.Баатар алт, 78 кг-ийн жинд Ц.Баярсайхан тавдугаар байр, C дивизоны +130 кг-ийн жинд А.Алтанхуяг алт, Ш.Баянмөнх хүрэл медаль тус тус хүртлээ. Ийнхүү Н.Баатар ДАШТ-ий хошой аварга, Ш.Баянмөнх гурван мөнгө, найман хүрэл медалийн эзэн болж байна. Энэ тэмцээнийг Монголоос Б.Номин-Эрдэнэ шүүж байгаа юм. A, B, C, D, E гэсэн таван ангилалд болдог Ахмадын ДАШТ ирэх ням гарагт дуусна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.