“Хүрээ” амаржих газар ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн засвар дуусав
Чихэнд чимэгтэй
2024-10-07
Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн дэргэд 180 ортой “Хүрээ” амаржих газрыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газар 1959 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү өргөтгөлтэй болж байгаа аж. Харин шинэ эмнэлгийн барилгын ажлыг 2022 оны аравдугаар сарын 7-нд эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа шав тавьсан өдрөө ашиглалтад оруулж байна. Нийт есөн давхар шинэ эмнэлэгт эрсдэлтэй жирэмсний цогц хяналт, эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ хийх аж. Мөн олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөө, вакум мэс заслын өрөө, стандартад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношилгооны тасгуудтай болжээ. Түүнчлэн ЭХЭМҮТ-д 37 жилийн дараа анх удаа 87 тэрбум төгрөгийн хөрөнгөөр засвар хийж дуусгав. Одоогийн байдлаар 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, гэр бүлийнхэнтэйгээ хамт төрөх 10 өрөөтэй болсон байна. Харин үлдсэн тасгуудад засвар хийх хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.