images

Казахстаны хамгийн өндөр настай иргэн 114 хүрчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-07


   Монголын Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч мягмар гарагт тохиосон Ахмадын баярын өдрөөр манай улсын хамгийн өндөр настай иргэнийг 107 настай эмэгтэй хэмээн зарласан билээ. Харин Казахстан улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Улытау мужийн иргэн 114 настай эмэгтэй тус улсын хамгийн өндөр настан болсон тухай мэдээлжээ. Тэгвэл дэлхий дээрх хамгийн өндөр настай хүн бол Японы иргэн 116 настай Томико Итоока бөгөөд тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр зуугаас дээш настай 95119 хүн амтай юм. Харин Казахстанд зуугаас дээш настай 423 хүн амьдарч байна. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог Олон улсын өндөр настны өдрийг НҮБ-ын гишүүн улсууд 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Тус өдөр нь ахмадуудад тохиолддог асуудлыг хөндөх, тэдний амьдралын чанарыг сайжруулах, хүндэтгэл үзүүлэх зорилготой юм.

Гэрэл зургийг Voices on Central Asia-с ашиглав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.