Япон: Зоосноос жижиг хэмжээтэй Рубикийн шоо бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-04
Японы тоглоом үйлдвэрлэгч “MegaHouse” корпорацийн охин компани “Bandai” дэлхийн хамгийн жижиг Рубикийн шоог бүтээлээ. Металл боловсруулах дэвшилтэт технологиор хийсэн зургаан талт шоо нь ердийн зоосноос жижиг хэмжээтэй бөгөөд хурууны өндгөөрөө чимхэхэд л нүдэнд харагдахгүй болохоор тийм жижиг юм. Тодруулбал, хааш хаашаа 5 мм, нэг нүд нь хааш хаашаа 1.6 мм, жин нь ердөө 0.3 грамм аж. Бичил шоо 777777 иен буюу 5300 доллароор зарагдаж байна. “MegaHouse” корпорацийн мэдээлснээр дэлхийн хамгийн жижиг шоог бүтээхэд дөрвөн жилийн хугацаа зарцуулж, Рубикийн шоог бүтээсний 50 жилийн ойгоор ийнхүү танилцуулж байгаа гэнэ. Мөн энэ шоог Гиннесийн амжилтын номд хэдийнэ бүртгүүлжээ. Үүний өмнөх дэлхийн хамгийн жижиг Рубикийн шоог мөн л тус компани бүтээсэн бөгөөд тэр нь 2 грамм жинтэй, хааш хаашаа 9.9 мм хэмжээтэй байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.