images

Турэг хэлт орнуудын хамтын ажиллагааны 15 жилийн ой болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   Азербайжаны Нахечивань хотод 15 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түрэг хэлт таван орон болох Азербайжан, Узбекистан, Киргиз, Казахстан, Турк улсууд өчигдөр хамтын ажиллагааны өдрөө тэмдэглэлээ. Тухайн үед Түрэг хэлт орнуудын хамтын ажиллагааны зөвлөл байгуулсан нь хожим 2021 онд Түрэг хэлт орнуудын байгууллага (OTS) болсон юм. Улмаар түүх, соёл, эдийн засаг, боловсрол, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, гааль, аялал жуулчлал, спортын салбарт хамтын ажиллагаагаа нягтруулсан байна. Эдгээр орны эзлэн орших нутаг дэвсгэрийн хэмжээ нь 4.25 сая км/кв бөгөөд хүн ам нь 160 сая орчим ажээ. Одоогоор Унгар, Туркменистан, Кипр улсууд ажиглагчийн статустайгаар тус байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Төв байгууллага нь Туркийн Истанбул хотод байдаг бол 10 жилийн ойгоо Казахстанд “Түрэгийн эрин үе” уриан дор тэмдэглэн батлан хамгаалах, аюулгүй байдлын ажиллагаагаа улам гүнзгийрүүлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд 10 дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд 11 дэх уулзалтаа ирэх сарын 6-нд Киргизстанд зохион байгуулах гэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.