АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч 100 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-03
АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч асан Жимми Картер энэ сарын 1-нд 100 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Фермерчний хүүгээс АНУ-ын төрийн тэргүүн болсон, Нобелийн энх тайвны шагналын эзэн, ардчилсан үзэлтэн тэрбээр тус улсын анхны 100 насалсан ерөнхийлөгч болж байна. Тэрбээр 1977-1981 онд ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд 1982 онд эхнэр Розалин Картерын хамт “The Carter Center” байгууллагаа нээжээ. Энэ байгууллага нь олон улсын мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг байна. Ач хүү Жэйсон Картерынх нь хэлснээр ерөнхийлөгч асан ирэх 11 дүгээр сард болох сонгуульд Камала Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ж.Картер сүүлийн 19 сарын турш хүний асаргаанд байгаа бол 77 жил ханилсан эхнэр Розалин нь нэг жилийн өмнө таалал төгссөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.