Киргизстан улс 3.3 тонн хурууд гадаадад нийлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-03
Киргизстаны Усны нөөц, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд энэ оны эхний есөн сарын байдлаар 26101.6 тонн цагаан идээ гадаадад нийлүүлсэн тухай мэдээлэв. Экспортоор гаргасан цагаан идээнийх нь 3.3 тонн курут байсан нь Монголын хурууд ааруултай төстэй юм. Мөн 1018.8 тонн бяслаг, 1796.9 тонн цөцгий, 7634 тонн хуурай сүү гадаад зах зээлд нийлүүлсэн байна. Харин 1160.6 тонн бяслаг, 275.9 тонн цөцгий, 670.8 тонн тараг, 1933.7 тонн зайрмаг болон бусад бүтээгдэхүүнийг импортоор авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.