Япон: Бөмбөг тэсэрсэн нисэх буудал үйл ажиллагаагаа сэргээв
Анд нөхдийн мэдээ
2024-10-03
Японы өмнөд нутгийн Миязаки мужийн Миязаки хотын онгоцны буудлын нисэх зурваст өчигдөр өглөө Дэлхийн II дайны үеийн бөмбөг тэсэрсэн тул 80 гаруй нислэгийг цуцалж, үйл ажиллагаагаа нэг өдрийн хугацаанд түр зогсоосон билээ. Тэгвэл өнөө өглөөний 07:40 минутад “Japan Airlines” компанийн Фүкүока чиглэлийн нислэгээр үйл ажиллагаагаа сэргээжээ. Нисэх зурваст болсон дэлбэрэлтийн дараа долоон метр өргөн, нэг метр гүн нүх үүссэн байна. Уг нүхийг өчигдөр битүүлэн засаж, ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Дэлбэрэлтэд хүн хохироогүй бөгөөд 80 гаруй жилийн өмнө АНУ-д үйлдвэрлэсэн, 250 кг жинтэй тэсрэх бөмбөг олдсон юм. Миязаки хотын нисэх буудлыг 1943 онд Японы Эзэн хааны тэнгисийн цэргийн агаарын сургуулилалтын бааз байсан газарт барьжээ. Өмнө нь эндээс 2011, 2021 онд Дэлхийн II дайны үеэс тэсрээгүй үлдсэн бөмбөг олсон удаатай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.