Т.Тулга ах дүү Хадарцевийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2024-10-03
ОХУ-ын Владикавказ хотод энэ сарын 1-2-нд чөлөөт бөхийн алдарт тамирчид, ах дүү Махарбек Хадарцев, Аслан Хадарцевийн нэрэмжит олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд 20 орны 160 бөх оролцсоноос “Парис 2024” Олимпын наадмын тавдугаар байрын шагналт Т.Тулга 70 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр аваргын төлөө барилдаанд Тажикистаны бөх Абдулмажид Кудиевт 11 оноогоор хожигджээ. ЗХУ-ын Гавьяат тамирчин А.Хадарцев 1983, 1985, 1986 оны ДАШТ-ий аварга бөгөөд 1990 онд нас барсан бол түүний дүү М.Хадарцев эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жингийн 1988 оны Сөүл, 1992 оны Барселонагийн Олимп, 1986, 1987, 1989, 1990, 1991 оны ДАШТ-ий аварга бөгөөд өдгөө Дагестаны нэртэй улс төрчдийн нэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.