images

Япон улс шинэ ерөнхий сайдтай боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-02


   Өнгөрөгч баасан гарагт болсон Японы Либерал ардчилсан намын даргын сонгуульд Шигэрү Ишиба ялалт байгуулсан билээ. Тэрбээр нийт найман хүнтэй өрсөлдөж илт давуу олонхийн саналаар ялалт байгуулсан тул өнгөрөгч шөнө түүнийг Японы Засгийн газар ерөнхий сайдаар хүлээн зөвшөөрөв. Өдгөө 67 настай Ш.Ишиба нь Японы 65 дахь ерөнхий сайд болж байгаа бөгөөд 2007-2008 онд Батлан хамгаалахын, 2008-2009 онд Хөдөө аж ахуй, ой, загасчлалын сайдаар, 2012-2014 онд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллажээ. Тэрбээр Японы Дотоод хэргийн сайд, Тоттори мужийн захирагч байсан улс төрч Жийро Ишибагийн хүү, үе дамжсан улс төрч аж. Кэио их сургуулийг төгсөөд банкны салбарт ажиллаж байсан Ш.Ишиба аавыгаа нас барсны дараа 1986 онд улс төрд орсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.