Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд Монголын шар шороон шуургыг багасгана
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд өнгөрөгч ням гарагт хуванцар хаягдлыг багасгах хэлэлцээр хийлээ. Өмнөд Солонгосын Жэжү аралд уулзсан гурван улсын Байгаль орчны сайд хуванцар хаягдлаас үүдэж буй бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга зэрэг хүрээлэн буй орчны сорилтуудыг даван туулах гурван талын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Энэ дундаас шар шороон шуургыг багасгахын тулд Монгол улстай хамтран ажиллаж дорвитой арга хэмжээ авахаар уг гурван улс тохиролцжээ. Ирэх 11 дүгээр сард Бусанд болох НҮБ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны хуванцрын бохирдлын сэдвээрх томоохон хурлаас өмнө уг уулзалтыг хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.