images

53 жил хил манасан өвөр монгол эмэгтэй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-01


   Өвөр Монголын Алшаа аймгийн 79 настай эмэгтэй Нямаа 1971 оноос хойш 53 жил хил манасан тул “Model Individual for National Ethnic Unity and Progress" шагнал авчээ. Монгол, Хятадын хилээс 11 км-ийн зайд амьдардаг тэрбээр хүү, бэр, ач хүүтэйгээ хамт хилийн хамгаалагч хийж байна. Нямаа 25 настайдаа Хятадын төрийн дуудлагаар анхны хил хамгаалагчдын нэг болсон аж. Улмаар өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүй хил давах гэж байсан мянга орчим хүн илрүүлжээ. Тиймээс Нямааг “Хилийн амьд чулуу” гэж хүмүүс нэрлэдэг байна. Тэднийх тэмээгээ хилийн орчимд хариулж, тэр зуураа хил харах үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа “Хятадын Коммунист намын гишүүны хувьд эх орныхоо хилийг хамгаалах нь миний үүрэг” гэжээ. Түүний ач хүү их сургуулиа төгсөж ирээд Алшаа аймгийн Хилийн мэнэжментийн бригадад цагдаагийн офицероор ажилд орж, гэр бүлийнхнийхээ хамгаалж ирсэн зурваст хамгаалагч болсон аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.