Казах иргэдийн ДНХ Зүчи хааныхтай нийцдэг үү?
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
Казахстан улс энэ оны турш Чингис хааны ууган хүү Зүчийн улсын 800 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Тиймээс тус улсын “Kazinform” мэдээллийн агентлаг казах хүмүүсийн ДНХ Зүчи хааныхтай холбоотой эсэх талаар ДНХ шинжилгээний “TreeGene” лабораторид ханджээ. Хүний генийн Y хромосом эцгийн талаас, митохондрийн ДНХ эхийн талаас өвлөгддөг тул генийн шинжилгээгээр ураг төрлийн холбоог найдвартай тогтоож болдог. Тиймээс хүн амын дундах түгээмэл гаплогруппыг шинжилснээр эртний хүмүүстэй ямар холбоотойг, тэдний нүүдэл хаанаас хаашаа чиглэж байсныг мэдэх боломжтой. Ялангуяа Y хромосомын гаплогруппээр тодорхой шинжлэх боломжтой бол митохондрийн ДНХ-г судлахад хэцүү байдаг. Тэгвэл казах эрчүүдэд зонхилдог гаплогруппын 50 хувь монгол, 50 хувь нь Ойрх Дорнод, Европынх байдаг гэнэ. Гэвч түүхэн хүмүүс, тэр дундаа Зүчи хаантай холбогдох ДНХ-г илрүүлэх хэцүү гэдгийг “TreeGene” лабораторийн захирал хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.