АНУ Тайваньд 567 сая долларын цэргийн тусламж олгоно
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
АНУ-ын Засгийн газар Тайваньд 567 сая долларын цэргийн тусламж илгээхээр болсноо даваа гарагт мэдээллээ. Хятад улсын усан замын болон агаарын цэргийн хөдөлгөөн Тайванийн орчимд ихсэх болсон тул АНУ тусламжаа аль болох хурдан нийлүүлэхээр болжээ. АНУ Тайванийн хувьд хамгийн том, хамгийн чухал ар тал нь болдог. Тайваньд өгөх гэж буй тусламжийг батлан хамгаалахын техник, үйлчилгээ, цэргийн сургуулилалт, боловсролд зарцуулах юм байна. Харин өнгөрсөн жил 345 сая долларын тусламж үзүүлсэн. Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дэх чуулганы үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар уулзсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.