images

Завхан аймаг Эрүүл мэндийг дэмжих төвтэй боллоо

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-28


     Завхан аймаг Нэгдсэн эмнэлгийнхээ дэргэд Эрүүл мэндийг дэмжих төвтэй болсон талаар “МОНЦАМЭ” агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч мэдээллээ. Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар барьсан тус төв иргэд нэг дороос эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа аж. Тус төвийн нээлтийн үеэр аймгийн удирдлагууд Нэгдсэн эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, бүх төрлийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа хэлжээ. Ингэснээр иргэд Улаанбаатар хотод ирж эмчлүүлэхээр их зардал гаргадгийг шийднэ гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.