Хятад: Саран дээр ажиллах судлаачдын өмсөх хувцсыг танилцууллаа
Анд нөхдийн мэдээ
2024-09-30
Хятадын сансрын агентлаг саран дээр ажиллах багийнхны өмсөх хувцасны загварыг анх удаа олон нийтэд танилцууллаа. Улмаар Чунцин хотод өнгөрөгч бямба гарагт болсон "Сансрын хувцасны технологи” гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр уг хувцсыг танилцуулах кампанит ажлыг эхлүүлжээ. Саран дээр өмсөх хувцасны ханцуй, шуумаг хэсэгт улаан өнгийг оруулж Хятадын соёлын элемэнтийг шингээсэн байна. Загвар бүтээх ажлыг 2020 онд эхлүүлж, нисгэгчийн хөдөлгөөнд саад болохгүй, бичил таталцлын, хүчилтөрөгчгүй, цацраг идэвхт сансрын хүнд нөхцөлд тохирсон аюулгүй байдлын стандартыг хангасан хувцас хийжээ. Сонирхуулахад, сансрын хувцас, сарны хувцас хоёр нь загвар, үүргийн хувьд тодорхой ялгамжтай байдаг аж. Тухайлбал, саран дээр өмсөх хувцас нь сарны цахилгаанжсан тоосноос хамгаалах чадвар сайтай байх ёстойгоос гадна судлаачид сарны чулуу, уулсын дээгүүр явж судалгаа хийдэг тул доогуураа илүү бат бөх байх шаардлагатай гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.