Шинжааны Баянголын Монгол өөртөө засах тойрог хавчаараа алдартай
Анд нөхдийн мэдээ
2024-09-27
БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Баянголын Монгол өөртөө засах тойрог Бост нуурын хавчаараа алдартай ажээ. Шинжааны хамгийн том нуур болох цэнгэг уст Бост нуур нь 1646 км/кв хэмжээтэй, Өрөмч хотоос урд зүгт оршино. Өдгөө энэ нууранд хавч барих цаг болсон бөгөөд нутгийн иргэд байгальд ээлтэй аргаар үржүүлдэг байна. Эндхийн хавч Шанхай, Гуанжоу, Жөжянь зэрэг Хятадын том хотуудад эрэлт ихтэй байдаг аж. Мөн энэ нуур нь Шинжааны загасчлалын төв цэг бөгөөд зөвхөн энэ нуураас жилд 4000 тонн загас барьдаг. Бост нуурт Хайду гол цутгадаг бол ойр тойронд нь монгол нэртэй жижиг нуур олон байдаг гэнэ. Тус нуурын эргэн тойронд ойрад монголчууд хэзээнээс нутаглан аж төрж иржээ. Баянголын Монгол өөртөө засах тойргийн нийт хүн амын ойролцоогоор 4 хувь нь монголчууд бөгөөд өнгөрсөн онд 51 мянган монгол үндэстэн тоологджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.