Өвөр Монголын Эзнээ хошуунд сансрын пуужин туршив
Анд нөхдийн мэдээ
2024-09-27
Хятадын арилжааны сансрын хөлгийн гарааны компани болох “Deep Blue Aerospace” энэ сарын 23-нд Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуун дахь сансрын буудлаас “Nebula-1” шингэн хөдөлгүүрт пуужингийн анхны туршилтын нислэгийг хийжээ. Энэ нь тойрог замд хөөргөх пуужингийн туршилтыг сэргээж буй үйл явдал гэдгээрээ Хятадад чухал ач холбогдолтой байсан ч амжилттай болоогүй юм. Пуужин баталгаажуулалтын 11 даалгаврын 10-ыг нь амжилттай гүйцэтгэсэн ч эцсийн мөчид сүүлчийн ганц шалгуурт унасан байна. Тодруулбал, пуужингийн гурван хөдөлгүүрийн хоёр нь урьдчилан тогтоосон өндөрт гарсныхаа дараа унтарчээ. Улмаар буухдаа түгжээгээ амжилттай тайлсан ч тодорхойлсон цэгээс хазайсан тул пуужингийн зарим хэсэг гэмтсэн гэнэ. “Nebula-1” нь 3.35 метр диаметртэй, 21 метр урт, шингэн буюу керосин, хүчилтөрөгчийн хөдөлгүүрт пуужин юм. Эзнээ хошууны сансрын буудал нь шингэн хөдөлгүүрт пуужин хөөргөх, нисгэх арилжааны туршилтууд хийх зорилготой Хятадын анхны байгууламж ажээ. Харин алслагдмал цөл газарт тухайн байгууламжийг барьсан шалтгаан нь туршилтын үед гарч болох эрсдэлийг хамгийн бага байлгах, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах явдал гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.