images

Япон: Сурагчид эртний модон гүүрний даацыг шалгав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-27


   Японы ахлах сургуулийн сурагчид Эдогийн эрин буюу 1603-1867 оны үед баригдсан эртний Кинтай гүүрийн даацыг шалгажээ. Өвөрмөц загвартай, дөрвөн нумтай модон гүүрийн даацыг таван жил тутамд ийнхүү шалгадаг байна. Энэ удааа ахлах сургуулийн 130 сурагч нум тус бүр дээр ээлжлэн нэгэн зэрэг зогсож даацыг нь шалгажээ. Модон гүүрийн даацыг анх 1953 онд шалгасан бол 1963 оноос “Ивакүни” ахлах сургуулийн сурагчид шалгадаг болжээ. Ингэхдээ эхлээд дөрвөн эгнээгээр зогсоож буюу нийт массыг тэнцүү хуваарилж, дараа нь нэг талд нь хоёр эгнээгээр зогсоож массын тархалт, хэвийлтийг нь хэмждэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.